Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад Дэлхийн банктай хамтарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

БОАЖ-ын сайд Н.Уртнасан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа.

БОАЖЯ нь Дэлхийн банктай 30 гаруй жилийн турш хамтран ажиллаж агаар орчны бохирдлыг багасгах, байгаль хамгаалах чиглэлд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, байгаль хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орчны бохирдлыг багасгахад ойрын болон урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцав.

Сайд Н.Уртнасан “Дэлхийн банктай хамтран хөрсний бохирдол, ойжуулалт, хаягдал усыг дахин ашиглах, байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт зэрэг чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй” байгаагаа илэрхийлжээ.

Суурин төлөөлөгч Андрей Михнев  Дэлхийн банкнаас цар тахал аялал жуулчлалын салбарт үзүүлж байгаа нөлөөллийн талаар томоохон судалгаа хийж, дуусах шатандаа орсныг онцлоод, “Эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд эргэн сэргээх, чадавхжуулах хүрээнд хамтран ажиллах боломжийг судлана” гэв.

Уулзалтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад хамтран ажиллаж үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр боллоо.

Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн Үндэсний хороо шинэ арга барилаар ажиллана
Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн Үндэсний хороо шинэ арга барилаар ажиллана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд