Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГАДААД ТОМИЛОЛТ: НҮБ-ын байгаль орчны 7 дугаар ассамблейн үеэр Монгол Улсыг боломжит бүхий л хэлбэрээр дэмжин ажиллахаа илэрхийлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 58 секунд

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлийн бүхий л асуудлуудыг шийдвэрлэхэд олон жил тууштай хамтран ажиллаж ирсэн олон улсын байгууллагуудын нэг болохыг илэрхийлсэнээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар болон тус хөтөлбөрийн дэд дарга Элизабет Марума Мрима нарын уулзалт эхэллээ.

Улмаар сайд Б.Батбаатар “Элизабет Марума Мрима-ыг Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хийж байхдаа маш амжилттайгаар 2050 он хүртэлх даян дэлхийн биологийн олон янз байдлын баримт бичгийг батлуулсанд талархаад НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн даргаас гадна РИО 3 конвенцын нэгний дарга байсаны хувьд манай засгийн газрын хийх гэж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлийн сорилтуудыг ойлгоно” гэдэгт итгэлтэй байгаа илэрхийлэв.

Монгол Улсаас тус бага хурлын бэлтгэл болгон бэлчээр, усны менежмент, уул уурхай, нөхөн сэргээлт, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, газрын менежмент, дэд бүтэц, ойжуулалт гэх зэрэг асуудлуудаар олон улсын хэмжээний санал, санаачлага гаргахаар боловсруулж байгааг дурдаад НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн мэргэжил, арга зүйн дэмжлэг яг одоо чухал байгааг тодотголоо.

Дэд дарга Элизабет Марума Мрима “Нийт 50 гаруй олон талт гэрээ, конвенц хариуцан талуудын бага хурлыг зохион байгуулдаг болон санал, санаачилга боловсруулах ажилд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр арвин туршлагатай учир сайд Б.Батбаатарын хүсэлтийг хариуг бүрэн дэмжиж ажиллахаа” илэрхийлэн эхний ээлжинд Ази, номхон далайн бүсийн төвийг мэргэшсэн ажилтнуудаа түр хугацаагаар Монгол Улсад давтамжтайгаар ажиллуулахыг үүрэг болгов.

Уулзалт СОР17-ын бэлтгэл хангах Үндэсний хороо, түүний ажлын алба болон засгийн газрын хэлэлцээр хийх ахлах албан тушаалтнуудыг бэлтгэх боломжийг эрэлхийлэх чиглэлээр үргэлжилсэн бөгөөд энэ хүрээнд хөтөлбөрийн газар сургалт, дадлагажуулалтыг бүрэн дэмжиж ажиллахаа нотлолоо.

Уулзалтын төгсгөлд энэ оны 12 дугаар сард Найроби хотноо болох НҮБ-ын Байгаль орчны 7 дугаар ассамблейн үеэр Монгол Улсыг боломжит бүхий л хэлбэрээр дэмжин ажиллахаа айлын талаас илэрхийлсэн бөгөөд СОР17-ын бэлтгэл хангах Үндэсний хорооны ажлын алба болон Ази, номхон далайн бүсийн төвийг нэн яаралтай замын зураг боловсруулан ажиллаж эхлэхээр болов.

Хулгайтай хийх тэмцэл ХУЛГАЙЛАГДАВ
Хулгайтай хийх тэмцэл ХУЛГАЙЛАГДАВ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.