ЭМЯ-наас коронавирусний халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл:
"Дэлхий дахинд 110 гаруй улс коронавирусний эсрэг дархлаажуулалтыг эхэлсэн. Өдөрт 6,5-6,7 сая хүн коронавирусний эсрэг вакцинд хамрагдаж байна. Эхний үр дүнгүүд дэлхий дахинаа гарч зарим орнуудад халдварын бүртгэгдсэн тохиолдол буурах, ялангуяа эрчимт эмчилгээ, сэхэн амилуулах тасагт эмчлүүлэх хүнд өвчтөний тоо буурч байгаа. Вакцин нэвтэрч байгаа хэдий ч бид коронавирусээс сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ болох амны хаалт зүүх, гараа сайтар угаах, хүн хоорондын зай байх аргыг хослуулж байж үр дүнд хүрнэ. Учир нь коронавирусний эсрэг вакцин бол халдварын эсрэг тэмцэж байгаа нэг л арга хэмжээ болохоос эцсийн шийдэл биш гэдгийг дэлхий нийтийн олон эрдэмтэн судлаачид анхааруулж байгаа" гэлээ.