Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Талх чихэр" компанид 17 жил ажилласан А.Бямбасүрэнг "Алтан гадас" одонгоор шагнажээ. Шагналыг өнөөдөр Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа гардуулсан байна.
А.Бямбасүрэн нь Талх чихэр компанид 17 жил ажилласан бөгөөд "Атар" талхны зохиогчийн эрхийн патентыг эзэмшдэг юм. Тэрбээр "Талх чихэр"-ээс гадна "Эстимо"-д таван жил, хувийн шоколадны үйлдвэрт мөн ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарчээ.