Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол залуугийн гудамжны зургууд шилдгээр шалгарлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

“Australian Street Art Awards” 2020 оны шилдэг зургуудаа шалгарууллаа. Тэргүүн шагналыг Heesco нэрээрээ Австралид танигдсан монгол уран бүтээлч Х.Хоснаран хүртсэн байна. Түүний “Town-Yarram” нэртэй бүтээл шилдгээр шалгарчээ.

Австрали улсын Викториа мужид Яррам хэмээх нэгэн жижиг хотын эргэн тойронд, тус хотын зарим түүхэн үйл явдал, олны хүндэтгэлийг хүлээсэн хүмүүсийн зургийг зурсан байна. Түүний бүтээлүүд хотын оршин суугчдын мөнхийн бахархал болон үлдэж, цар тахлын үед тэдний сэтгэл санааг ихэд өргөсөн гэж иргэд үнэлжээ.  Одоо Яррам хотыг Heesco Town хэмээн нэрлэх болжээ.  

Муралист Heesco буюу Х.Хоснаран нь Австрали улсад 1999 онд ирж, 2005 онд Сиднейн Урлагийн Коллежийг төгсжээ. Одоо тэрээр Сидней хотод нэгэн томоохон төсөл дээр ажиллаж байгаа юм. 

 

Италид халдвар аваад эдгэрсэн хүмүүст нэг тун вакцин хийнэ
Италид халдвар аваад эдгэрсэн хүмүүст нэг тун вакцин хийнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.