Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархлаажуулалтын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын баг байгуулжээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар өнөөдөр Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын баг байгуулж, тус ажлын баг хуралдав.

Уг ажлын багийг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд байгуулсан юм. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажлын багийн ахлагчаар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, М.Оюунчимэг,  Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар ажиллаж байна. 

Ажлын багийн гишүүд цаашид хэрхэн ажиллах, анхаарах нэн чухал асуудлуудын талаар санал хэлэв.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Түр хороо болон уг ажлын багийн ажлыг уялдаатай байхад анхаарах ёстой гэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, вакцинжуулах ажил удаашралтай байгааг хэлээд үүний учир шалтгааныг олж, түргэсгэх тухайд анхаарах ёстойг хэлэв. УИХ-ын гишүүүн М.Оюунчимэг вакцинжуулах ажил явж байгаа газар дээр нь очиж бодитоор асуудлыг харж төлөвлөгөө гаргах чухал болохыг онцолсон бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа судалгаа хийлгэж, түүнд тулгуурлан асуудалд хандах хэрэгтэйг тэмдэглэв. 

Ийнхүү Ажлын багийн өнөөдрийн хуралдаанаар анхааран ажиллах шаардлагатай асуудлыг сонсож, төлөвлөгөө гарган ажиллахаар болов.

АН: С.Эрдэнэ, Ц.Туваан нар оролцсон ҮБХ-ны цахим хурал болжээ
АН: С.Эрдэнэ, Ц.Туваан нар оролцсон ҮБХ-ны цахим хурал болжээ
 
Оюу толгой компани 16 жилийн турш менежментийн төлбөрөө төвлөрүүлээгүйг аудитаар тогтоож, 9.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан гэв
Оюу толгой компани 16 жилийн турш менежментийн төлбөрөө төвлөрүүлээгүйг аудитаар тогтоож, 9.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.