Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томилжээ. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
Түүнчлэн хэд хоногийн өмнө Ерөнхий сайдын Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр А.Амундра, Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнэ, Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр Л.Цэдэвсүрэн нар томилогджээ.