Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт Дундговь аймгаас есөн хүүхэд шалгарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2026 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд 420 хүүхэд шалгарчээ.

Үүнээс Дундговь аймгаас есөн сурагч шалгарсан байна.

1. Цэрэнбат Булган — Адаацаг сум

2. Цогтбаатар Эрдэнэсувд — Говь-Угтаал сум

3. Цогбадрах Цэрэннадмид — Гурвансайхан сум

4. Гансүх Оргил — Луус сум

5. Оргилсайхан Энхжин — Өлзийт сум

6. Сансар Тэмүүжин — Өндөршил сум

7. Мөнхсоёл Лхагважаргал — Сайнцагаан сум

8. Гансүрэн Болдбаатар — Хулд сум

9. Дондог Билгүүн — Эрдэнэдалай сум

Тэтгэлэгт шалгарсан нийт сурагчдадаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье!

Болзол хангасан хүүхдүүд төрийн өмчийн их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэлд хамрагдах юм. Бэлтгэл хөтөлбөрөө амжилттай төгссөн тохиолдолд сурлагын амжилт болон тавигдсан болзол, шаардлагыг хэрхэн хангаснаас хамаарч аль улсын, ямар их, дээд сургуульд суралцах нь шийдэгдэх аж.

Тайландын хаант улсын хөдөө аж ахуйн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Тайландын хаант улсын хөдөө аж ахуйн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!