Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгийн хамгаалалт буусан ч хэзээ ажиллах нь тодорхойгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

Улаанбаатарт коронавируст халдварын хэд хэдэн том голомт дэгдээд байгаагийн нэг нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгээс үүсэлтэй. Өнгөрсөн сарын 16-нд тус эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс халдвар илэрч, улмаар хөл хорио тогтоож, эмнэлэгийг хамгаалалтад авсан. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан насанд хүрэгчдийн тасгийн бүх өвчтөн, эмч нар, эмнэлэгийн ажилтнуудад шинжилгээ хийж халдвар илэрсэн хүмүүсийг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлсэн. Халдвар илрээгүй хүмүүсийг гэрийн ажиглалт, тусгаарлах байр руу шилжүүлсэн байсан юм. Гэвч өөр эмнэлэг рүү зөөвөрлөх боломжгүй 76 настай, коронавирусийн дагалдах оноштой биеийн байдал нь маш хүнд эмчлүүлж байсан иргэн 25-ны өдөр насбарсан юм. 

Энэ мэт тус эмнэлэгээс үүсэлтэй голомт Улаанбаатар хотод тарж, эмнэлэгийн байгууллагын 30 гаруй хүн халдварт өртсөн бол тус голомт одоо хүртэл хумигдаагүй нэг сар болох гэж байна. 

Өнөөдөр БЗД-ийн нэгдсэн эмнэлэгийн хамгаалалтыг буулгажээ. Тиймээс эмнэлэгийн үйл ажиллагаа хэзээнээс хэвийн үргэжлэх талаар тодруулахаар Насанд хүрэгчдийн тасгийн эмч рүү залгатал тэрбээр "Ерөнхий эмч рүү залга" хэмээн хэлээд утсаа таслав. Ерөнхий эмч рүү залгавал "Эмнэлэгийн үйл ажиллагаа эхлээгүй байгаа" хэмээн хэлээд шууд утсаа таслалаа. Үүнээс үзэхэд тус эмнэлэгийн эмч, ажилчид ямар нэг мэдээлэл хэвлэлд өгөхөөс татгалзаж байна. 

Ингээд НОК-ын нэгэн ажилтнаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр "Тус эмнэлэгийн хамгаалалтыг өнөө өглөө буулгасан. Одоогоор эмч, ажилчид хүн хүчний тооцоог хийж байж эмнэлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Эмнэлэгт хүн байхгүй. Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа. Ер нь бол нэг их удахгүй эмнэлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлнэ. Эмч ажилчид тусгаарлалтын хугацаагаа дуусгаад гарсан байгаа" хэмээн хэлсэн юм. 

Ямартаа ч Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтайд тооцогддог БЗД-ийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалдаг ганц эмнэлэг болох Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа удахгүй хэвийн үргэлжлэх нь ээ... 

Алслагдсан хороодын иргэд товчоодоор нэвтрэхдээ шинжилгээ өгөх шаардлагагүй
Алслагдсан хороодын иргэд товчоодоор нэвтрэхдээ шинжилгээ өгөх шаардлагагүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.