Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын 2024.05.30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Ерөнхийлөгчийн саналаар О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилох зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ

Тодруулбал, “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр өчигдөр хүргүүлсэн бөгөөд Хуулль зүйн байнгын хорооны саналаар О.Машбатыг Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг дэмжсэн байдаг.

Тэгвэл чуулганы хуралдаанд нийт гишүүдийн 62.5 хувийн саналаар түүнийг Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилохыг дэмжиж шийдвэрлэлээ.

С.Баярбилэг:  “Галзуу хулгана“ тоглоомонд суусан залуугийн нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна
С.Баярбилэг: “Галзуу хулгана“ тоглоомонд суусан залуугийн нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.