ДАТА: СЕХ улс төрийн намуудын санхүүгийн тайланд 228 сая төгрөгөөр АУДИТ ХИЙЛГЭНЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 55 секунд

Улс төрийн намын тухай хуульд заасанчлан нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгох зохицуулалттай. Үүний тулд намууд тухайн оныхоо санхүүгийн тайланг гаргаж, СЕХ-нд хүргүүлэх учиртай. Санхүүгийн тайлангаа гаргаж өгөөгүй, улмаар энэ байдал хоёр жил дараалан үргэлжилбэл тухайн намыг идэвхгүйд тооцох саналыг гаргах хүртэл арга хэмжээ авах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн төв байгууллага намын санхүүгийн тайланг хянасны дараа санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоодог.

Эл үйл явцтай холбоотойгоор СЕХ-ноос өнгөрөгч 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр "Улс төрийн намуудын жилийн эцсийн санхүүгийн тайланг шалгаж, баталгаажуулан, дүгнэлт, тайлан гаргах" буюу аудитын ажлыг гүйцэтгүүлэхээр 228 сая 622 мянган төгрөгийн тендерийг зарлажээ. Тус тендерийн санхүүжилтийг улсын төсвөөр буюу СЕХ өөрийн урсгал зардлаас гаргах аж.

Тендерийн хүрээнд дараах найман намын санхүүгийн тайланг шалгаж, баталгаажуулахаар тусгасан байна. Үүнд:

  • "Монгол Ардын нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам/ "
  • Ардчилсан нам, Ард түмний нам, Ард түмний хүч нам/ "
  • ХҮН нам, Эх орончдын нэгдсэн нам, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Их эв нам, Зүй ёс нам, Монголын Либерал нам/ "
  • Монголын Ногоон нам, Монголын үндэсний ардчилсан нам, Монголын Либерал Ардчилсан нам, Эх Орон нам, Бүгд найрамдах нам/ "
  • Иргэний зориг ногоон нам, Монголын Социал Демократ Нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Гэр хороолол хөгжлийн нам, Иргэний хөдөлгөөний нам/ "
  • Монголын Уламжлалын Нэгдсэн нам, ШИНЭ нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Миний Монгол нам, Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам/ "
  • Үнэн ба Зөв нам, Монголын хүний төлөө нам, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам, Эрх Чөлөөний Эвсэл нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам/ "
  • Хамуг Монголын Хөдөлмөрийн нам, Монголконсерватив нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний олонхийн засаглал нам, Монгол шинэчлэлт нам, Ардчилал шинэчлэлийн нам/ "

Ингэхдээ МАН, АН-ын тайланг шалгах ажлын үнэлгээг тус бүр 40 сая төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд ХҮН болон ИЗНН-ын багцыг 30 сая төгрөгөөр хийлгэнэ хэмээн үнэлжээ.

УДЭТ-ын жүжигчин Р бусадтай маргалдсаны улмаас гарандаа хутгалуулж, оёдол тавиулжээ
УДЭТ-ын жүжигчин Р бусадтай маргалдсаны улмаас гарандаа хутгалуулж, оёдол тавиулжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцанд гал гарсны улмаас 9 сартай хүүхэд нас барж, 5-12 насны хоёр хүүхэд угаартжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцанд гал гарсны улмаас 9 сартай хүүхэд нас барж, 5-12 насны хоёр хүүхэд угаартжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!