Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл нуурын мөс цуурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Хөвсгөл нуурын орчимд удаа дараа газар хөдөлж, нуурын мөс зарим газраа цуурсан тул зам товчилж, хугацаа хэмнэн мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа. Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл, хяналт шалгалт хийжээ.

Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй арлын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглал хийхэд баруун эрэг дагуудаа мөс шахагджээ. Мөсний зузаан 80-85 см.

Зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд цууралт их үүсэж, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хагарч хөлдсөний улмаас "орзон" ихтэй байна. Эгийн голын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдөж, гүүр талруу их хэмжээний мөс түрэгджээ.

Газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл нуурын мөс цуурчээ
Газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл нуурын мөс цуурчээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.