Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд онцгой байдал тогтоосон бүсийг өргөтгөлөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд дахин долоон мужид онцгой байдал зарлаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр лхагва гаргийн орой болсон Засгийн газрын ажлын хэсгийн уулзалтын дараа энэхүү мэдэгдлийг хийcэн байна.

С.Ёшихидэгийн мэдээлснээр, "COVID-19" халдварын тохиолдлын тоо Токиогийн бүсээс гадна төв, баруун хэсгээр нэмэгдэх болсон тул томоохон хотын бүсүүдээс орон даяар тархахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.

Токио болон тус хоттой зэргэлдээ оршдог гурван мужид онцгой байдал тогтоосон бол Осака, Хиого, Киото, Аичи, Гифү, Фүкүока, Точиги мужид цаашид ижил арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Японы 11 мужид тогтоосон онцгой байдлын дэглэм ирэх хоёрдугаар сарын 7 хүртэл үргэлжлэх юм.

А.Навалвный Орост очихоо мэдэгджээ
А.Навалвный Орост очихоо мэдэгджээ
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.