ОХУ-ын шоронгийн алба /2020.12.28/ сөрөг хүчин, Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйд хоёр сонголт өгчээ. Тэдгээр нь Германаас нэг хоногийн дотор яаралтай эргэж ирэх, түүнээс хоцорвол шоронд орох сонголт аж. Оросын Ерөнхийлөгч Владимир Путинг хамгийн ихээр шүүмжилдгээрээ алдартай Навальный энэ оны наймдугаар сард онгоцонд явж байгаад ухаан алдаж, эмнэлгийн тусламж авахаар Германд очсон билээ. Удалгүй Герман болон бусад барууны орнууд Навальныйг Новичок хэмээх хорноос болж үхлийн ирмэгт очсон хэмээн дүгнэсэн юм. Харин Москвагийн зүгээс хордсон гэх ямар ч баталгаа байхгүй, байлаа гэхэд эрх баригчид тэр хэрэгт нь оролцоогүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл А.Навальный өөрийн твиттер хуудсандаа дараах мэдэгдлийг хийсэн байна.
Алексей Навальный: "Эх орондообуцах эсэх асуудал миний өмнө хэзээ ч байгаагүй. Би эх орноосоо яваагүй!Сэхээнд байхдаа л Германд ирсэн байсан. Би нэгдүгээр сарын 17-нд "Победа" компанийн нислэгээр гэртээ харина. Угтаж авна уу!" гэжээ