Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар боомтоор орж ирсэн 3448 тонн АИ-92 автобензинийг агуулахуудад буулгах ажлыг зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 31 секунд

ОХУ-аас Сүхбаатар боомтоор 2026 оны 08 дугаар сарын 07-нд 61 вагон буюу 3,448 тонн Аи-92 автобензин орж ирсэн байна. Уг автобензинийг шуурхай тээвэрлэн, Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд хүргэж, өнөөдөр агуулахад буулгах ажлыг зохион байгуулж байна.

ОХУ-аас шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна. 2026 оны 08 дугаар сарын 01-нээс 07-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор 15,158 тонн Аи-92 автобензин орж ирээд байгаа бөгөөд Ангарскийн боловсруулах үйлдвэрээс 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ачигдсан 39 вагон буюу 2,241 тонн Аи-92 автобензин өнөөдөр хилээр орж ирэх төлөвлөгөөтэй байна.

2026 оны 06-ны өдөр ААН-үүдийн агуулахаас Улаанбаатар хотын 154 ШТС руу 1,200 тонн, орон нутгийн нийт 149 ШТС-руу 1,256 тонн Аи-92 автобензиний ачилт хийсэн. Төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах, ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан, бүхий л боломжит арга хэмжээ авч ажиллаж байна.

Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
 
Завхан аймагт хоногт 3000 м³ бохир ус цэвэрлэх шинэ байгууламж ашиглалтад орлоо
Завхан аймагт хоногт 3000 м³ бохир ус цэвэрлэх шинэ байгууламж ашиглалтад орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.