![]()
“Жанжин клуб-Сүхбаатарын талбай” чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оржээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнэскогийн гудамжны авто зам засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 07 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 2026 оны 07 дугаар сарын 19-ний 23:00 цаг хүртэл хаах тул энэ авто замаар дайран өнгөрдөг Ч:30 “Жанжин клуб-Сүхбаатарын талбай” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дээрх зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол авч шийдвэрлэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!