Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хантүмэн: Өнчин гэдэг үг дээр алдаа гаргажээ. Надад өөрийгөө өмгөөлж хэлэх үг алга, буруугаа хүлээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

May be an image of text that says 'UB COMEDY mn'Комедиан Ч.Хантүмэн “Urban talk” нэвтрүүлгийн үеэр ярьсан асуудалдаа тайлбар хийлээ. Тодруулбал, нэвтрүүлгийн хөтлөгчийн зүгээс түүнийг олон жилийн өмнө өнчин охид олж, насанд хүрэгчдийн кино хийнэ хэмээн ярьсан талаар нэвтрүүлгийн үеэр хэлсэн нь олон нийтэд хүрч, шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Эл тайлбартаа “Тэмээ, ямаа гэдэг шиг буруу ярьж түмний цухал төрүүлсэндээ албан ёсоор уучлалт гуйж байна. Амнаасаа болох юм аа. Уул санаа нь тийм зүйл байгаагүй шүү. Бүтэн үзвэл нөгөө талдаа л яриад байгаа юм. Ялангуяа өнчин гэдэг үг дээр бүтэн алдаа гаргажээ. Надад өөрийгөө өмгөөлөх хэлэх үг алга, буруугаа хүлээнэ. Дахин уучлаарай” гэв.

Ч.Ганжавхлан: Монголчууд хэнийг ч Boycott хийж чаддаггүй, энэ улсад Cancel culture байхгүй
Ч.Ганжавхлан: Монголчууд хэнийг ч Boycott хийж чаддаггүй, энэ улсад Cancel culture байхгүй
 
Дундговь аймгийн боловсролын салбарын 78 дахь бага хурал болж байна
Дундговь аймгийн боловсролын салбарын 78 дахь бага хурал болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.