
"Urban talk" нэвтрүүлгийн үеэр оролцогчид "Өнчин таван охиныг олж, насанд хүрэгчдийн кино хийнэ гэж ярьж байсан" гэж ярьсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Эл асуудлаар Ч.Ганжавхлан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Монголчууд хэнийг ч Boycott хийж чаддаггүй, энэ улсад Cancel culture байхгүй. Эрүүгийг гэмт хэрэг хийснээ яриад байхад л улам алдаршаад төр нь хүртэл шагнаад байдаг. Эсвэл саяхан улсаараа үзэн ядаж байснаа маргааш нь цэнгэлдэх дүүргээд тоглолт хийдэг. Эсвэл бүр алдартай болж дагагч нь өсөөд байдаг. Кофе асгадаг, прогоо сольдог, тэрэлжийн хүчин ...
Гэнэт ухаан орж гэнэт мартах биш, өдөр бүр сошиал дээр бас амьдрал дээр хүний эрхийн талд байгаарай даа. 3 хоноод мартчихав” гэжээ.