Бороо үргэлжлэн орж байгаа ч бөхийн барилдааны гурвын даваа хэвийн үргэлжлэхээр боллоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 51 секунд

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр үргэлжилж байна.

Бөхийн барилдааны гурвын давааны ам авч дууссан бөгөөд барилдаан эхлэхэд бэлэн болоод байна. ГУРВЫН ДАВААНД:

-Дархан аварга Г.Өсөхбаяр Аймгийн арслан Б.Шаравдоржийг,

-Дархан аварга Н.Батсуурь Улсын начин Б.Сэр-Одыг,

-Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн начин О.Очбатыг,

-Улсын аварга Г.Эрхэмбаяр Аймгийн арслан Х.Наранбаярыг,

-Улсын аварга О.Хангай Аймгийн начин С.Очирпүрэвийг,

-Улсын арслан Б.Орхонбаяр аймгийн начин Б.Батжаргалыг,

-Улсын арслан Э.Батмагнай Улсын начин Л.Шинэбаатарыг тус тус амлан аваад байна.

Сэрвээний өндөр хэмжих AI төхөөрөмж саатсаны улмаас их насны морьдын уралдаан хойшлоод байна
Сэрвээний өндөр хэмжих AI төхөөрөмж саатсаны улмаас их насны морьдын уралдаан хойшлоод байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!