Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол 3 дугаар сургууль Элсэлтийн шалгалтын материал задруулаагүй гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Элсэлтийн шалгалт үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор ”3 дугаар сургууль шалгалтын материал задруулсан, шалгуулагчдыг утастай шалгалтад оруулсан” гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Эл мэдээлэлд сургуулийн зүгээс тайлбар гаргасан байна. Тэд, "2026 оны Элсэлтийн шалгалтын эхний өдөр буюу 2026.06.25 -ны өдөр Түүх, Англи хэлний шалгалтыг зохион байгуулах явцад ямар нэг зөрчил гараагүй бөгөөд цахим орчинд тараад буй ”3 дугаар сургууль шалгалтын материал задруулсан, шалгуулагчдыг утастай шалгалтад оруулсан” гэх мэдээлэл үндэслэлгүй, худал болохыг үүгээр мэдэгдэж байна.

3 дугаар сургууль нь өөрийн байранд элсэлтийн шалгалтыг журмын дагуу зохион байгуулж байгаа бөгөөд цаашид дэг журмыг алдагдуулах ямар нэгэн үйлдэл, худал мэдээлэл тараахгүй байхыг хүсье" гэлээ.

Бүрэн эрх нь дууссан ҮХЦ-ийн дарга Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Бүрэн эрх нь дууссан ҮХЦ-ийн дарга Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
 
Д.Амарбаясгалан: Шатахууны хомсдол биш төрийн бодлогын хомсдол үүсээд байна
Д.Амарбаясгалан: Шатахууны хомсдол биш төрийн бодлогын хомсдол үүсээд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.