Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхэд Хөгжлийн банктай хамтран ажиллахаар боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Эрдэнэс Монгол” нэгдэл Монгол Улсын Хөгжлийн банктай стратегийн түншлэлийн санамж бичиг (2026.06.11) байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг талууд хамтран санхүүжүүлэхээр болж байна.

Монгол Улсын Засгийн газар энэ онд:

  • Зэс боловсруулах үйлдвэр
  • Гангийн үйлдвэр
  • Нүүрс пиролизын үйлдвэр
  • Жонш боловсруулах үйлдвэр
  • Хойд бүргэдийн алтны ордын төсөл
  • Асгатын мөнгөний ордын төсөл зэрэг стратегийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Талууд стратегийн түншлэл хэрэгжүүлснээр хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх механизм нэмэгдэж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар баялгийн сангийн өгөөж болон Хуримтлалын сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм.

Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
 
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.