О.Амгаланбаатар нарын 41 гишүүний өргөн мэдүүлсэн “Нэг эрийн гурван наадамтай болох“ хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт есөн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, О.Амгаланбаатар нарын 41 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байв. Тус хуулийн төсөл нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдээгүй юм.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Дашрамд, дээрх хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмаар 10 хоног амардаг байх заалтыг тусгаад байгаа юм.

Гэр бүлээрээ галд өртөж, 35 настай эмэгтэй нэг болон 11 настай хоёр хүүхдийн хамт угаартаж нас баржээ
Гэр бүлээрээ галд өртөж, 35 настай эмэгтэй нэг болон 11 настай хоёр хүүхдийн хамт угаартаж нас баржээ
 
БНХАУ-ын Эрээн хот руу зорчих иргэдэд ГХЯ-наас анхааруулга хүргэлээ
БНХАУ-ын Эрээн хот руу зорчих иргэдэд ГХЯ-наас анхааруулга хүргэлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!