Өнөөдөр 1, 6-аар төгссөн дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Өнгөрсөн наймдугаар сарын 15-наас энэ сарын 12-ныг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулсан.

Тэгвэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалт дууссан хэдий ч өмнө нь мөрдөгдөж байсан энгийн өдрүүдийн дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөх юм. Тухайлбал, өнөөдөр буюу даваа гарагт улсын дугаарын сүүлийн орон нь 1, 6-аар төгссөн бол өнөөдөр замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг.

Хэрэв дугаарын хязгаарлалтыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгох заалттайг холбогдох албаныхан онцолж буй.

Шадар сайд Т.Доржханд 11.30 цагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
Шадар сайд Т.Доржханд 11.30 цагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!