Монголын шигшээ баг Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад оролцохоор Узбекистаныг зорилоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 21 секунд

Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад оролцох Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид өнөөдөр Узбекистаны Самарканд хотыг зорилоо.

Энэ удаагийн олимпиадад 188 орны шигшээ баг оролцож, швейцарь системээр 11 өрөг тоглоно. Монголын эрэгтэй багийг Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан, эмэгтэй багийг ФИДЕ мастер Б.Ану нар удирдана.

Эрэгтэй багт их мастер С.Билгүүн, олон улсын мастер М.Амилал, Г.Амартүвшин, Х.Итгэлт, нөөц тоглогчоор Ү.Агьбилэг нар багтжээ.

Харин эмэгтэй багт олон улсын мастер Б.Мөнгөнзул, их мастер Т.Мөнхзул, кандитат мастер Х.Баясгалан, их мастер Б.Мөнгөнтуул, нөөц тоглогч Б.Баярмаа нар өрсөлдөнө.

Чансаагаар Монголын эмэгтэй баг 191 багаас 15 дугаарт, эрэгтэй баг 208 багаас 51 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Эмэгтэй шигшээ баг 21 дэх удаагаа олимпиадад оролцох бөгөөд Б.Мөнгөнтуул 11 дэх удаагаа дэлхийн шатрын олимпиадад өрсөлдөх юм.

Монголын эрэгтэй баг 1970 онд 16 дугаар, эмэгтэй баг 1990 онд 12 дугаар байр эзэлж, олимпиадын түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлж байжээ.

Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллана
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллана
 
ФОТО: Баян-Өлгий аймгийн Бөхөн ууланд Чингис хааны шүтээн хөргийг заллаа
ФОТО: Баян-Өлгий аймгийн Бөхөн ууланд Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!