Ц.Цогт: 20 мянга гаруй хэргийн 80 хувь нь аппликейшны зээлтэй холбоотой хэрэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт өнөөдөр "Манай салбар хүний нөөцийн дутагдалтай. Монгол Улсад одоогийн байдлаар 566 шүүгч ажиллаж буй. Мөн шүүхийн шат шатны байгууллагуудын хоорондын үйл ажиллагаанд уялдаа холбоо хэрэгтэй тул зарим ажлын орон тоо, шүүхийн үйл явцыг шийдэхэд ухаалаг технологи ашиглана" гэв. Үүнтэй холбогдуулан зарим төрлийн иргэний хэрэг, маргааныг цахимаар, хурдан шуурхай шийдээд эхэлжээ. Жишээлбэл, гар утсаа хулгайд алдах, байрны түрээс, тог цахилгааны төлбөр, аппликейшны зээл зэрэг хэргийн материалыг нэхэмжлэл гаргагч хуулийн байгууллага руу цахимаар илгээснээр 45 хоногийн дотор шийдүүлэх систем нэвтэрсэн гэнэ. Анхан шатны шүүхэд ирж буй 20 мянга гаруй хэргийн 80 хувь нь аппликейшны зээлийн хэрэг байгаа учир шүүгчийн ачааллыг бууруулах, энэ төрлийн хэргийг багасгах тал дээр Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч буй талаар албаныхан онцоллоо.

Монголын шигшээ баг Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад оролцохоор Узбекистаныг зорилоо
Монголын шигшээ баг Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад оролцохоор Узбекистаныг зорилоо
 
ФОТО: Баян-Өлгий аймгийн Бөхөн ууланд Чингис хааны шүтээн хөргийг заллаа
ФОТО: Баян-Өлгий аймгийн Бөхөн ууланд Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!