Гэр бүлээрээ галд өртөж, 35 настай эмэгтэй нэг болон 11 настай хоёр хүүхдийн хамт угаартаж нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) зургаадугаар багт байрнаас хар утаа гараад байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 3-ны өдрийн 13:20 цагт онцгой байдлын байгууллагад мэдээлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн албаныхан байрны В1 давхарт амьдардаг айлын жижиг өрөөний эд зүйлс шатаж байсныг 13:26 цагт бүрэн унтраасан байна. Уг гал түймэрт хайгуулын ажиллагаа зохион байгуулан В1 давхраас А /5 настай, эмэгтэй/, А/3 настай, эрэгтэй/ С /35 настай, эмэгтэй/, А/11 настай, эрэгтэй/ А /1 настай, эмэгтэй/-ыг тус тус гарган Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Иргэн С/35 настай, эмэгтэй/, А /11 настай, эрэгтэй/, А /1 настай, эмэгтэй/ нар Эмнэлгийн байгууллагад хүргэгдэн очоод нас барсан, А /5 настай, эмэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал тогтвортой, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Утаажилтын бүсээс 10 хүн /8 том хүн, 2 хүүхэд/-ийг аюулгүй гаргаж, 4 хүн /2 том хүн, 2 хүүхэд/-ийг Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Өнөөдөр ХУД, БЗД, Төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ
Өнөөдөр ХУД, БЗД, Төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ
 
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!