
Маргааш буюу есдүгээр сарын 15-нд эхэлж, шахмал түлшийг худалдаанд гаргана. Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд шахмал түлш борлуулах 500 цэг ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс 446 нь байнгын ажиллагаатай, 54 нь нөөц цэг байх юм.
Түлш борлуулах цэг ажиллуулах 734 хүсэлт ирүүлснээс 446 иргэнтэй гурвалсан гэрээ байгуулж, худалдаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Борлуулалтын цэгүүдийг сонгон шалгаруулахдаа дүүргүүдийн Агаарын бохирдлын эсрэг тэмцэх тасаг, хороодоос санал авч, дүүргийн төлөөлөл болон “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь ажилласан байна.
25 килограммын савлагаатай нэг шуудай шахмал түлш 3,750 төгрөгөөр худалдаалагдана. Энэ жил айл өрхүүдэд 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлш борлуулах бол аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!