Дэлхий даяар сая, сая хүн нэгэн өдөр нэгдэж, эх дэлхийгээ цэвэрлэх, хог хаягдлыг бууруулах, байгаль орчны талаарх зөв хандлагыг түгээдэг World Cleanup Day хөдөлгөөнийг Монгол Улсад тав дахь жилдээ, зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэ сарын 19-нд болох тус аяны хүрээнд манай улсын өнцөг булан бүрээс 10 000 гаруй залуус нэгдэж, эх дэлхийгээ цэвэрлэх үйлсэд хувь нэмрээ оруулахаар бүртгүүлсэн талаар санаачлагч Н.Булгантамир мэдээлжээ.
“CleanUP-6” нь зөвхөн орчны хог хаягдлыг цэвэрлэхээс гадна иргэд, тэр дундаа залуучуудыг байгальд ээлтэй амьдралын хэв маягт уриалах, нийтийн эзэмшлийн орчинд хариуцлагатай хандах соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж буйгаараа онцлог гэнэ. Өдөр бүр бидний амьдралын хэв маягаас үүсэж буй хог хаягдал байгаль орчинд тодорхой хэмжээний дарамт учруулдаг. Харин нэг өдрийн цэвэрлэгээний ажлаар зогсохгүй, хүн бүр өөрийн амьдарч буй орчиндоо хариуцлагатай хандах нь урт хугацааны эерэг өөрчлөлтийн эхлэл болох аж.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!