
Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаныхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, тэрбээр "2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Монгол Улс оршино уу, эс оршин уу одоогийн Засгийн газарт огт хамаагүй юм байна. Өнгөн дээрээ цалин, тэтгэврийг нэмсэн ч үнийн өсөлт, иргэдийн орлогогүйдэл, инфляцыг өдөөсөн төсвийг тэд өргөн барьж байна. Хэрэв энэ төсөв батлагдахгүй бол иргэдэд АН цалин тэтгэвэр нэмүүлсэнгүй гэх маягаар ташаа ойлголт өгөх, залилангийн шинж чанартай төсөв өргөн мэдүүлж байна. Тэтгэврийг 200 мянган төгрөгөөр нэмнэ гэдэг зүгээр л хууран мэхлэлт. Инфляц өсвөл энэ мөнгө юу ч биш болно. Иймд Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс АН-ын улс төрийн бүлэгт "Н.Учралын Засгийн газар огцрох ёстой, огцрохын тул Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхийг шахаж ажилла" гэх чиглэлийг өглөө" гэв.
О.Алуунгуа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!