“Х.Нямбаатар даргатай холбогдож тамга, тэмдгээ ёс төртэй гардуулах уу гэхэд “Намайг байхгүйд гардуулчих“ гэсэн“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Хотын дарга Х.Нямбаатараас ажлыг нь хүлээлцэхээр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл нийслэл дээр ирж ажиллалаа. Улмаар Хотын шинэ даргыг томилтол Хотын нэгдүгээр орлогч Б.Мөнхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, тамга тэмдгийг нь гардуулан өгсөн юм. Харин Хотын даргын ажлаа нэр төртэй хүлээлгэн өгнө хэмээн мэдэгдэж байсан Х.Нямбаатар өнөөдөр тамга, тэмдгээ хүлээлгэн өгөх үед өөрөө байсангүй. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Х.Нямбаатар даргатай холбогдож тамга, тэмдгээ ёс төртэй гардуулах уу гэхэд "Намайг байхгүйд гардуулчих" гэсэн" гэв.

Хотын шинэ даргыг томилтол Б.Мөнхбат Хотыг түр удирдаж ажиллана
Хотын шинэ даргыг томилтол Б.Мөнхбат Хотыг түр удирдаж ажиллана
 
П.Ганзориг: ААН-үүдийн татварын өрийн үлдэгдэл 8.5 ИХ НАЯД төгрөг байна
П.Ганзориг: ААН-үүдийн татварын өрийн үлдэгдэл 8.5 ИХ НАЯД төгрөг байна
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!