
Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнөөр Хотын шинэ даргын марафон эхэллээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт Ерөнхий сайд Н.Учрал Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдэж, захирамж гаргасан. Харин Хотын дарга Х.Нямбаатар даваа гараг буюу өнөөдөр албан ёсоор ажлаа өгсөн гэсэн юм.
Энэ дагуу дөнгөж сая Х.Нямбаатараас ажлыг нь хүлээлцэхээр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл нийслэл дээр ирж ажиллалаа. Улмаар Хотын шинэ даргыг томилтол Хотын нэгдүгээр орлогч Б.Мөнхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Сануулахад, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хотын даргыг огцруулах шийдвэр албажсанаас хойш 15 хоногийн дотор дараагийн хүнийг нэр дэвшүүлэх учиртай аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!