“1242 өрнөдийн босгон дээр” кино MOTV.mn платформоор үзэгчдийн хүртээл болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Бат хааны түүхээс сэдэвлэсэн “1242 Өрнөдийн босгон дээр” түүхэн уран сайхны кино энэ сарын 1-нээс эхлэн MOTV.mn OTT буюу IPTV платформоор цацагдаж, Монголын үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. Их эзэн Чингис хааны ач Батын амьдрал, хайр дурлал, түүхийг өгүүлэх эл кино нь Монгол, АНУ, Унгар, Австралийн уран бүтээлчдийн хамтын бүтээл бөгөөд Унгарын найруулагч, түүхч Питэр Шоош найруулжээ. Гол дүр Бат хаанд МУСТА жүжигчин Ч.Болд тоглосон бол Ц.Цэрэнболд, П.Баттөр, Б.Барслхагва, М.Баярбат, Б.Солонго нар тоглож, монгол талаас 36 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ.

Кинонд Холливудын жүжигчин Эрик Робертс, Рэй Стивенсон нар тоглосон бөгөөд Рэй Стивенсоны хувьд энэ нь түүний сүүлчийн уран бүтээл болсныг зарлаад байгаа аж. Мөн олон улсын жүжигчид Жереми Жонс, Нейл Стюк, Дэвид Шофилд, Ласло Матрей, Майкл Айронсайд зэрэг уран бүтээлчид оролцон тоглосон байна.

Тус киноны Монгол талын продюсероор Монголсат Нэтворкс ХХК ажилласан бөгөөд MOTV.mn платформоор цацагдаж, дотоодын үзэгчдэд илүү өргөн хүрээнд хүрэх боломжийг нээсэн юм.

“1242 Өрнөдийн босгон дээр” кино ирэх долоодугаар сарын 1-нээс БНСУ-ын стриминг платформууд, наймдугаар сарын 15-наас Казахстан, Киргизстан, Узбекистаны кино театруудаар гарч, олон улсын зах зээлд хүргэхээр төлөвлөөд байгаа ажээ.

МАРГААШ Улаанбаатарт 11 хэм ДУЛААН
МАРГААШ Улаанбаатарт 11 хэм ДУЛААН
 
Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!