Энэ долоо хоногт болох үндэсний бөхийн барилдаанууд

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

Дөрөвдүгээр сарын 24-ний баасан гарагийн 13:00 цагт товлогдоод байсан Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан зохион байгуулагч талын хүсэлтээр ирэх сард болохоор барилдааны тов өөрчлөгдлөө.

Хуваарийн дагуу дараах барилдаанууд амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Үүнд:

4-р сарын 25-ны бямба гарагийн 13:00 цагт:

Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,

4-р сарын 26-ны ням гарагийн 13:00 цагт:

Монгол Улсын аварга цолны хүндэтгэл, нийслэлийн МАН-ын хорооны 101 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.

“Туулын хурдны замтай холбоотой гаргасан шийдвэрээ Ц.Сандаг-Очир сайд өөрөө тайлбарлах байх“
“Туулын хурдны замтай холбоотой гаргасан шийдвэрээ Ц.Сандаг-Очир сайд өөрөө тайлбарлах байх“
 
“4 шүүх түрээсийн байранд, 3 шүүх байргүй, 4 шүүх, прокурортой нэг байранд ажиллаж байна“
“4 шүүх түрээсийн байранд, 3 шүүх байргүй, 4 шүүх, прокурортой нэг байранд ажиллаж байна“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!