
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн 22 дугаар хороонд барьж буй Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын гүйцэтгэгч нартай уулзаж, санал солилцлоо. Тухайлбал, 22 дугаар хороонд баригдаж буй Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 280 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд хүүхэд, оршин суугч нарт аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд гадна тохижилт, явган замын трасс, авто зогсоолыг хэрхэн нэмэгдүүлэх болон газар чөлөөлөлтийг хаана хийх талаар гүйцэтгэгч нартай ярилцлаа.

Мөн дүүргийн хойд бүс болох гэр хороолол тэр дундаа сургууль, цэцэрлэг орчимд хүүхдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй зорчих орчныг бүрдүүлэх шаардлага үүссээр байгаа юм. Иймд гэр хорооллын 9, 10, 22-р хороонд байрлах 172 дугаар сургууль, 343 дугаар цэцэрлэгийн удирдлагууд болон багш нартай уулзаж,
- Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг дүүргийн Замын цагдаа болон холбогдох байгууллагуудтай хамтарч тухайн орчмын 500 метр газрын аюулгүй байдлын зураглалыг гаргах,
- Явган хүний замын трассыг нэмэгдүүлэхийн тулд хаана газар чөлөөлөлт хийж болох талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!