Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулж байна. Тодруулбал, өнөөдрийн хуралдаанаас "Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг Засгийн газраас тогтоосон үндсэн цалингаас тооцож ирэх сарын 1-нээс олгохоор болсон" юм.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал Туулын хурдны замын төслийг зогсоох шийдвэрийг гаргаад байгаа юм.