
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүрэгт энэ онд:
- Нийт 30 хорооны 430 байршилд 9,3 га талбайг зүлэгжүүлэх,
- Нийтийн эзэмшлийн 11 байршилд 44000 ширхэг нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулах,
- Нийтийн эзэмшлийн 10 гудамжинд 5194 ширхэг модыг нөхөн тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.
Мөн "Тэрбум мод" аяны хүрээнд "Баянгол хүүхдийн зуслан"-д харьяа хэлтэс албад 1000 ширхэг мод тарьсан бол
- Дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн бүс дэх өндөр хүчдэлийн шугам дагуу 35 га талбайг хашсан ургамалан хашлага байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гол гудамж дагуух бортогтой модыг шинэчлэх, нийтийн эзэмшилд байгаа мод бутыг хэлбэржүүлэн тайрч байна.