Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т зааснаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Аймгийн сонгуулийн хороог дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс өмнө байгуулсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дөрөвдүгээр сарын 22-ноос өмнө Сумын сонгуулийн хороог байгуулна. Сумын сонгуулийн хороо тавдугаар сарын 7-оос өмнө хэсгийн хороог байгуулж, нийтэд мэдээлнэ.

Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгууль зохион байгуулагдах аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгуулийн хороо байгуулах болон байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын нөөц бүрдүүлэх, сонгуулийн цахим систем (https://e-election.mn)-д бүртгүүлж сургалтад хамрагдах талаар чиглэл хүргүүлсэн. Сумын сонгуулийн хороод байгуулагдсаны дараа цахим хуралдаанаар арга зүйн зөвлөмж өгөхөөр төлөвлөөд байна.

УБЕГ: Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй
УБЕГ: Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй
 
“Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгсийн шинэ кино үзэгчдийн хүртээл болно
“Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгсийн шинэ кино үзэгчдийн хүртээл болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!