
Өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон. Тэгвэл түүний оронд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга П.Батбаатарыг томилжээ.
П.Батбаатар нь 2009-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст компьютерын техникийн ажилтан, референт, 2013-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, ахлах референт, 2020-2023 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль Эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэст Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.