NBA лигийн зүгээс 2025-2026 оны улиралд сошиал болон дижитал сувгуудыг үзүүлэлтээр тэргүүлсэн тоглогчдын жагсаалтыг танилцууллаа. Лигийн сошиал болон дижитал сувгуудын үзэлтийг 23 дахь улиралдаа тоглож буй Леброн Жэймс тэргүүлсэн байна. Түүний хувьд энэ улиралд 2.86 тэрбум үзэлт цуглуулж хамгийн их үзэлттэй тоглогчоор тодорчээ. Энэ улиралд түүний хувьд хамгийн олон тоглолтод оролцсон мөн хамгийн олон хожил авсан тоглогч болсон. Үүнээс гадна ашигтай дамжуулалт өгсөн тоогоороо бүх цаг үеийн 4-т орж ирсэн.
Харин хоёрдугаар байрт Сан Антонио багийн залуу од Виктор Вэнбаньяма 2.43 тэрбум үзэлт цуглуулжээ. Гуравдугаар байрт Л.Дончич 2.11 тэрбум үзэлт-ээр жагссан байна. Лос Анжелес Лэйкерс багийн бүрэлдэхүүнд нэгдсэнээс хойш түүний медиа нөлөө улам нэмэгдэж, тоглолтын шийдвэрлэх мөчүүд, өндөр оноо авсан үзүүлэлтүүд нь сагсан бөмбөг сонирхогчдын сонирхлыг татжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!