Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр ТОСК-д ажиллав. Энэ үеэрээ тэрбээр "Солонго 1, 2 төсөл графикийн дагуу гүйцэтгэл сайтай явж байна. Нийт 5002 айлын орон сууц. 60 хувьтай байна. Энэ жил 2500 айлын орон сууцыг наадмын дараа Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна" гэлээ.
ТОСК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Энхбаатар "Сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар явуулна. ТОСК-ийн сайт руу ороод төсөл хэрэгжүүлж буй нэгжээ сонгоно. Жишээ нь, Солонго гээд. Тэгээд 9 бүлгээс сонгоно. Жишээ нь, Хөгжлийн бэрхшээлтэй бол хөгжлийн бэрхшээлтэй гээд. Үүний дараа өөрийнхөө регистр, утасны дугаараа оруулаад мэдээллийг татах боломжийг олгоно. Ингээд мэдээллийг татаад таныг журамд заагдсан хүрээнд үнэлээд эрэмбэлээд гаргаад ирнэ. Журамд, орон сууцтай иргэд хамрагдахгүй. Харин гэр хороололд амьдардаг яндангаа буулгаад орж байгаа хүмүүст давуу байдал олгоно. Эхний ээлжийн байр 8 дугаар сарын эхээр ашиглалтад орох байх. Үүнтэй холбогдуулан албан байгууллага, ТББ-уудаас квот өгөөч гэсэн албан бичиг их ирүүлж байна. Ямар нэгэн байдлаар давуу байдал олгох боломжгүй. Солонго төслийн байранд түрээслэх, түрээслээд өмчлөх гэсэн хоёр зохицуулалт байна. Түрээслээд өмчлөх иргэд хамгийн багадаа 1 жил түрээслэнэ. Энэ хугацаандаа алдаа зөрчил гаргаагүй байх ёстой" гэлээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!