Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар өнгөрсөн баасан гарагт байгуулагдсан. Улмаар өнөөдөр анхны хуралдаанаа хийж, зарим нэг шийдвэрүүдийг гаргаж байна. Тодруулбал, эхний шийдвэрээрээ татварын өртэйн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг өнөөдрөөс шууд нээлээ.

Энэ түгжээг тайлснаар эдийн засгийн цусны эргэлтийг идэвхжүүлэх дохио өгч байна хэмээн үзэж байгаа аж. Татварын ерөнхий хуулиар улс орон, эдийн засагт онцгой нөхцөл байдал үүссэн бол ийм арга хэмжээ авах боломжтой юм. Түгжигдсэн дансанд орлого орж ирэх нь нээлттэй ч зарлага гаргаж болдоггүй. Зарлага гаргаж байж, орлого олж, компани, бизнесийн үйл ажиллагаа хэвийн болж, татвар, зээл, цалин, бусдад өгөх төлбөрөө төлөх нь энгийн ойлголт юм.

Орон нутгийн хөгжлийн индекс-Булган аймгийн Сайхан сум
Орон нутгийн хөгжлийн индекс-Булган аймгийн Сайхан сум
 
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг унтраалаа
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг унтраалаа
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!