“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны үйл ажиллагаа Төв аймагт боллоо

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 27 секунд

Жил бүр Монгол Улсад хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “ Дэлхийн мөнгөний долоо хоног ” аян энэ жил “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриа дор 2026 оны 3-р сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод эхэлсэн. Гурван долоо хоног үргэлжлэх аяны хүрээнд орон даяар хүүхэд залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зэрэг нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулагдан үргэлжилж байна.

2026 оны 4-р сарын 3-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод “Мөнгөө ухаалгаар удирдъя” өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагааг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац хамтран зохион байгуулав. Уг арга хэмжээг нээж Төв аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөр, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар хүүхэд залууст хандан мэндчилгээ дэвшүүлж мөнгөө ухаалгаар удирдах дадлыг өөртөө хэвшүүлэхийг уриаллаа. Хадгаламжийн даатгалын корпорацаас хүүхэд залуусын санхүүгийн мэдлэгийг сорьсон Кахуут хөгжөөнт тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг хуримтлалын дадал, хандлагын нэмэгдүүлэх зорилгоор “Хадгаламжийн эрхийн бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

Гэр бүлийн хүчирхийллийн 74 дуудлага бүртгэгджээ
Гэр бүлийн хүчирхийллийн 74 дуудлага бүртгэгджээ
 
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Би хэн нэгний сэлэм, жад байна гэж хэлэхгүй, би хэрэг зохиож ярихгүй
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Би хэн нэгний сэлэм, жад байна гэж хэлэхгүй, би хэрэг зохиож ярихгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!