Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Батпүрэв: АН хууль зөрчиж хувь хүний мэдээллийг хадгалсан, бусдад дэлгэсэн асуудал байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Ардчилсан намаас долоо хоног бүр 4/11 хэвлэлийн хурлыг зохион байгуулдаг. Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр АН-ын Нарийн бичгийн дарга, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэв "АН хууль зөрчиж хувь хүний мэдээллийг хадгалсан, бусдад дэлгэсэн асуудал байхгүй. Энэ асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан" гэв.

Эргэн сануулахад, Ардчилсан намын гишүүнчлэлийн цахим системийг хакердсан гэх агуулгатай мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд гарсан. Үүнтэй холбоотойгоор гишүүнчлэлийн цахим бүртгэлийн цахим систем рүү халдсан, мэдээлэл алдагдсан тохиолдол бүртгэгдээгүй болохыг тус намаас албан ёсоор мэдэгдсэн юм.

АН: “Ардчиллын гэрэгэ“-гээ авсан гишүүд, дэмжигчид дундаас 5 хүнийг шалгаруулж, ардчилсан тогтолцоотой улс орнуудад аялуулна
АН: “Ардчиллын гэрэгэ“-гээ авсан гишүүд, дэмжигчид дундаас 5 хүнийг шалгаруулж, ардчилсан тогтолцоотой улс орнуудад аялуулна
 
ОХУ-аас агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэхээр тохиролцов
ОХУ-аас агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэхээр тохиролцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.