Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хотула” аппликейшнаар автомашины торгуулиа төлөх боломжтой болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

“Хотула” аппликейшнээр дамжуулан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн тус аппликейшнийг ашиглан үйлчилгээний шимтгэлгүйгээр зөвхөн банкны гүйлгээний шимтгэл 200 төгрөг төлж, төлбөрөө бөөнд нь төлөх боломж бүрдсэн байна.

Ташрамд, “Хотула” аппликейшн нь нийслэлийн иргэдэд зориулсан харилцаа холбоо, төлбөр тооцоо, цахим худалдааг нэг дор багтаасан дижитал платформ юм. Иргэд тус аппликейшнийг ашиглан дараах үйлдлүүдийг хийх боломжтой.

  • Хэрэглээний бусад төлбөрийг нэг дороос төлөх;
  • Хатуу болон хийн түлшний худалдан авалтаа гар утсаар хийх;
  • QR код ашиглан төлбөрөө цахимаар төлөх;
  • Түлшний түгээлтийн мэдээлэл, байршлыг хянах;
  • Өрхийн хэрэглээ болон үлдэгдлээ хянах зэрэг давуу талтай юм.
У.Баатар: Нийслэлийн ипотекийн зээлд залуу гэр бүл болон шаардлага хангасан иргэн бүр хамрагдах боломжтой
У.Баатар: Нийслэлийн ипотекийн зээлд залуу гэр бүл болон шаардлага хангасан иргэн бүр хамрагдах боломжтой
 
Б.Энхбаяр: 400 их наядын нөөцтэй ордын нүүрс борлуулах давуу эрхийг “Нүүрс баяжуулах үйлдвэр барих” гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн