Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“World Baseball Classic 2026” тэмцээнд 20 улс өрсөлдөж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 47 секунд

Бэйсболын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг "World Baseball Classic 2026" тэмцээн өчигдөр Австрали-Тайвань улсын тоглолтоор эхэлсэн. Зургаа дахь удаагийн энэхүү тэмцээнд шилдэг 20 улс өрсөлдөж аваргаа тодруулах юм. Харин өнөөдөр Чехийн баг Австрали, БНСУ-тай тоглох хуваарьтай байна.

Уг тэмцээнийг Major League Baseball (MLB) болон World Baseball Softball Confederation (WBSC) хамтран зохион байгуулж байна.

Уг тэмцээнд Япон улс 2006, 2009, 2023 онд аваргалж байсан. 2013 онд Доминикан Японыг ялж анх удаа түрүүлж байв. Харин 2017 онд АНУ анхны түрүүгээ авч байжээ.

“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ
“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ
 
АҮЭБЯ: Шатахууныг 50 мянган төгрөгт олгож байгааг 100 мянга болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна
АҮЭБЯ: Шатахууныг 50 мянган төгрөгт олгож байгааг 100 мянга болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.