Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжинг томилохоор болсон байна. Ирэх лхагва гарагт болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх асуудлыг оруулж, шийдвэрлэхээр төлөвлөжээ. Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжинг 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрхээс нэр дэвшихээр болсонтой холбогдуулан ийнхүү улс төрийн албан тушаал буюу дэд сайдаар томилж, олон нийтэд таниулахаар болсон байна.

Б.Мөнхжин нь Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан бөгөөд цагтаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын туслахаар ажиллаж байсан юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Гадаад бодлогын зөвлөхөөр томилогдсон юм.

Архангай аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрчээ
Архангай аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрчээ
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.