Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангай аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өнөөдөр /2020.01.27/ Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Саяхан тус аймгийн Онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэр гаргасан байна.

Архангай аймгийн онцгой комиссын хуралдааны үеэр мэдэгдсэн мэдээлэл:

Хонг-Конг улсад нэгдүгээр сарын 01-03-ны хооронд зорчоод, 3-ны өдөр МИАТ-ийн шууд нислэгээр ирсэн 46 настай иргэн эмнэлэгт халуурсан шалтгаанаар ирсэн.Тиймээс бид тухайн хүнийг сэжиглэж,    ДЭМБ болон ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу ажилласан. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна.  Уг иргэн нь Хонг-Конг улсад зорчих хугацаандаа далайн гаралтай хүнс идсэн гэнэ. Хонг-Конг улсад уг вирусийн халдвар бүртгэгдсэн учир бид сэжиглэхээс өөр аргагүй. Гэхдээ Хонк-Конгод анхны тохиолдол нэгдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Харин энэ хүн нэгдүгээр сарын 01-03-ны хооронд зорчсон. Одоогоор ДЭМБ нууц үеийг 7-14 хоног гэж үзэж байгаа. Энэ нууц үеэс өмнө уг иргэн Хонгконгод зорчсон учир харьцангуй эрсдэл бага ч нууц үе нэмэгдэхийг үгүйсгэхгүй тул болгоомжилж, удирдамжийн дагуу ажиллав. Онош баталгаажсанаас хойш халдвар гарсан, бүртгэгдсэн гэж тооцох учиртай.

Увс аймгийн нутаг дэвсгэрт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Увс аймгийн нутаг дэвсгэрт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
 
Л.Энх-Амгалан: Капитал, Чингис хаан банк дээр эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудалд зарим албан тушаалтнуудыг шалгах ажлыг АТГ эхлүүлж байгаа