
МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпын хороо /МҮОХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт талууд Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, Үндэсний агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаа, онцлогийг гадаад улсын спортын болон бусад салбарт сурталчлан таниулах, харилцан дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн хэлэхдээ “Энэхүү санамж бичгээр бид Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид, арын албаныхныг бүх талаар дэмжиж, хамтарч ажиллана.Тив, дэлхийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн, уралдаан, Олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа тамирчдыг дэмжиж, МИАТ компанийн нислэгээр нисэхэд нь тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ. Нөгөө талаас Үндэсний шигшээ багийн тамирчид, Олимпын хорооны албан хаагчид МИАТ компанийг сонгон үйлчлүүлэх, мөн МИАТ компанийг олон улсад сурталчлан таниулна. Хоёр тал ийм хэлбэрээр харилцан ашигтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. МҮОХ 2028 оны Олимпын наадамд оролцох эрхээ авах тэмцээн, уралдаануудад оролцож эхэлсэн, одоо Азийн наадамд тамирчдаа үдэж өгөхөөр бэлтгэлээ базааж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан МИАТ-ийн нислэгийн чиглэлүүдээр тэмцээн, уралдаанд явж байгаа тамирчдад визийн хөнгөлөлт, урамшуулал олгох, мөн тамирчдын ачаа тээшинд хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад олон хүнтэй том баг явж буй тохиолдолд тусгай үүргийн нислэг гаргаж өгөх зэргээр дэмжиж, хамтарч ажиллах бололцоотой” гэв.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!