ПРОКУРОР: Жил бүрийн наймдугаар сард орон сууц түрээсийн залилан нэмэгддэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор орон сууц түрээслэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах болон төрөл бүрийн сургалт, үйлчилгээний нэрээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл нэмэгддэг тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг прокурорын байгууллагаас сэрэмжлүүллээ.

Прокурорын байгууллагын мэдээлснээр, энэ оны эхний найман сарын байдлаар 30,597 залилах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 16,271 буюу 53.2 хувь нь тухайн онд шинээр бүртгэгдэн шалгагдсан хэрэг байна. Харин шинээр бүртгэгдсэн хэргийн 924 нь зөвхөн наймдугаар сард бүртгэгджээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр: "Жил бүрийн наймдугаар сараас хөдөө орон нутгаас нийслэлийг чиглэх иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Энэ үеэр иргэдийн яарсан, анхаарал болгоомж суларсан байдлыг ашиглан залилан үйлдэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Тиймээс иргэд аливаа зар, мэдээлэлд шууд итгэхгүйгээр сайтар нягталж, шалгах хэрэгтэй. Ялангуяа орон сууц түрээслэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах, сургалт, үйлчилгээ авах үед урьдчилгаа төлбөр нэхэж байгаа бол тухайн мэдээллийн үнэн зөвийг заавал шалгах шаардлагатайг анхааруулсан байна.

Мөн үл таних этгээдэд банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код зэрэг хувийн болон санхүүгийн мэдээллээ өгөхгүй байхыг зөвлөлөө.

Залилагчид “яг одоо мөнгө шилжүүлбэл барааг тань баталгаажуулна” гэх мэтээр иргэдийг яаравчлан шийдвэр гаргуулах арга ашигладаг байна.

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!