Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймгийн нутаг дэвсгэрт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 42 секунд

Увс аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

 

Тодруулбал, Увс аймгийн Завхан сумын төвөөс баруун хойд зүгт 29 км-т орших Хармагт багийн Хар толгой гэдэг газар өчигдөр 09:38 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Б.Пүрэвгончигоос тодруулахад "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" тухай мэдээлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараавал 2 сая төгрөгөөр торгоно
Олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараавал 2 сая төгрөгөөр торгоно
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц